Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Нийгэм

Сүхбаатар аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа

ОБ
Онцгой Байдлын Ерөнхий Газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сүхбаатар аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа
Сүхбаатар аймагт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Шадар сайд, Сүхбаатар аймгийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 19-22-ны өдрүүдэд тус аймагт зохион байгууллаа.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг, шалгалтад тус аймгийн Онцгой комисс, Түлш, эрчим хүчээр хангах алба, Эрүүл мэндийн алба, Хүнс, хөдөө аж ахуйн алба, Мал эмнэлгийн алба, Зам, тээврийн алба, Байгаль, цаг уурын болон цацраг, хими, биологийн аюулыг үнэлж, мэдээлэх алба зэрэг 6 орон нутгийн гамшгаас хамгаалах алба, 13 сум, 1 хуулийн этгээдийг хамруулсан юм.

Энэ хүрээнд томилгоот 1417 бие бүрэлдэхүүний хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, иж бүрдэл, 200 орчим техник хэрэгсэл, 1553 нэр төрлийн багаж, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Мөн удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, гамшиг, ослын үед ажиллах ур чадвар, холбогдох бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг дүгнэж, бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүллээ.

Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням энэ үеэр гамшгаас хамгаалах чиглэлээр хийсэн сумдын сайн туршлага, аргазүйг онцолж, цаашид сум, орон нутгийн онцлогт тохируулан эрсдэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх, сургалт, дадлагыг бүх түвшинд зохион байгуулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг бодит байдалд нийцүүлэн тодотгох, холбогдох хууль, тогтоомжид заасан хэрэгжилтийг хангаж ажиллахыг чиглэл болгож, нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүслээ.

Хуваалцах