МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Сурагчдын дунд “Дөл” тэмцээнийг зохион байгууллаа

Өмнөговь аймагт энэ сарын 15-нд зургаан сургуулийн 70 гаруй сурагчийн дунд “Дөл” наадам амжилттай болж өндөрлөлөө.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сурагчдын дунд “Дөл” тэмцээнийг зохион байгууллаа
Сурагчдын дунд “Дөл” тэмцээнийг зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт энэ сарын 15-нд зургаан сургуулийн 70 гаруй сурагчийн дунд “Дөл” наадам амжилттай болж өндөрлөлөө.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээний хувьд сурагчид тасгийн мэндчилгээ, гэрийн даалгавар, жагсаалын үзүүлэх тоглолт, тасгийн захирагч нарын дундах тэмцээн, цэргийн 16 тоот гимнастикийн 1, 2 дугаар дасгал, биеийн тамирын нормативын тэмцээн, буухиа гүйлт гэсэн төрлүүдээр өрсөлдсөн юм.

Тэмцээний нэгдүгээр байрт Баяндалай сумын “Хилчин клуб”-ын баг тамирчид шалгарсан бол удаах байруудад “Оюуны мэлмий” 4-р бүрэн дунд сургуулийн баг, Политехник коллежийн баг тамирчид тус тус шалгарсан байна.

Тэмцээн нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил, Монгол Улсын батлан хамгаалах салбар, түүний үйл ажиллагаа болон цэргийн албыг сурталчлах зорилгын дор болдог юм.

Хуваалцах