Суригаогийн гудамж Бонок-Бонок наадмын хэмнэлд автлаа
Мэдээллийн алба

Филиппиний Суригао хотод уламжлалт Бонок-Бонок Мараджав Караджав наадам болж, олон мянган хүн гудамжны парад, бүжгийн үзүүлбэрийг сонирхжээ.
Наадмын үеэр бүжигчид өнгөлөг үндэсний хувцсаар гоён, бөмбөр хөгжмийн хэмнэлд хотын төвөөр жагсаж, нутгийн уламжлал, соёлыг харуулсан байна. Бонок-Бонокийн бүжгийн хөдөлгөөн нь Суригао орчмын уугуул Маманва ард түмний зан үйл, бүжгээс уламжлалтай аж.
Тус наадмыг Суригао хотын ивээн тэтгэгч гэгээнтэн Сан Николас де Толентино-г хүндэтгэж, сайн сайхан, арвин ургацын төлөө талархал илэрхийлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг.
Бонок-Бонок нь өдгөө Суригао хотын томоохон соёлын арга хэмжээний нэг болж, шашны уламжлал, нутгийн өв соёл, гудамжны бүжгийг нэг дор хослуулдгаараа онцлог юм.
Зургийн цомог
7 зураг












