МҮОНРТ
Соёл, спорт

Тайванийн хөл бөмбөгчид өрсөлдөгчөө илт давуугаар яллаа

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 5 дахь өдөр эхэллээ. Өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд эрэгтэй багуудын хоёрдугаар тойргийн хоёр тоглолт болно.

“2
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Тайванийн хөл бөмбөгчид өрсөлдөгчөө илт давуугаар яллаа
Тайванийн хөл бөмбөгчид өрсөлдөгчөө илт давуугаар яллаа. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын спортын наадмын 5 дахь өдөр буюу өнөөдөр МХБХ-ны ногоон талбайд эрэгтэй багуудын хоёрдугаар тойргийн хоёр тоглолт болно.

Өнөөдрийн эхний тоглолт болох Макао, Хятадын Тайванийн багуудын тоглолт аадар бороон дунд дөнгөж сая дууслаа. Эхний үед Хятадын Тайванийн баг 6:1 илүүрхсэн. Хоёрдугаар үед нэмж, гурван гоол хийн 9:1 ялалт байгуулж, 6 оноотойгоор тэргүүлж эхэллээ.

17:00 цагаас Монгол – Хонконг гэсэн сонирхолтой тоглолт биднийг хүлээж байгаа. Тус тоглолтыг MNB болон ТВ6 телевиз шууд дамжуулан үзүүлнэ.

Хуваалцах