МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Телевиз орчимд агаарын бохирдол хамгийн их байна

Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн дөрвөн автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 23-ны байдлаар тоймлон хүргэж байна.

АБ
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Телевиз орчимд агаарын бохирдол хамгийн их байна
Телевиз орчимд агаарын бохирдол хамгийн их байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн дөрвөн автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг хоёрдугаар сарын 17-ноос хоёрдугаар сарын 23-ны байдлаар тоймлон хүргэж байна.

Агаар бохирдуулагч үндсэн дөрвөн бодисын өнгөрсөн долоо хоногийн хэмжилтийн дүнгээс харахад Азотын давхар исэл(NO2)-ийн хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 0.069 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 1.7 дахин их, Хүхрийн давхар исэл(SO2) -ийн хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 0.14 мг/м3 буюу хүлцэх хэмжээнээс долоо дахин их, Том ширхэгт тоосонцор(PM10)-ын хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 455.22 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 4.5 дахин их, Нарийн ширхэгт тоосонцор(PM2.5)-ын хамгийн их агууламж 02.17-нд Телевиз орчимд 281.76 мкг/м3 буюу хүлцэх хэмжээнээс 5.6 дахин их байна.

Хуваалцах