Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт 0 хэм орчим байна

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт 0 хэм орчим байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт 0 хэм орчим байна. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ:Аравдугаар сарын 25-нд Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай байна.

10-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 25-ны өдөр Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өмнөговийн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 6-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0 хэм орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР:Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 0+2 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 26-наас 2026 оны 10-р сарын 30-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 26-нд Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн зарим, Төв аймгийн зүүн хойд сумдаар, 28-нд Увс, Завхан, Хөвсгөлийн зарим сумдаар 0.0-1.0 мм, 29-нд Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим, Хэнтий, Дорнодын хойд сумдаар 0.0-2.0 мм цас орно. Салхи 26-27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр, 28-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр шөнөдөө 23 хэм хүйтнээс 28хэм, өдөртөө 7 хэм хүйтнээс 12 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16 хэм хүйтнээс 21 хэм, өдөртөө 1 хэм хүйтнээс 6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэмдулаан, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэмдулаан, бусад нутгаар шөнөдөө 11 хэм хүйтнээс 16 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна. 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.

Хуваалцах