ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:Аравдугаар сарын19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаатай байхыг анхааруулж байна.
10-р сарын 18-ны 20 цагаас 10-р сарын 19-ний 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:18-19-нд шилжих шөнө Архангай, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн хойд сумдын нутгаар, 19-ний өдөр Архангай, Өвөрхангайн ихэнх, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймгийн хойд, Хэнтийн баруун хойд, Өмнөговийн баруун сумдын нутгаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад сумдын нутгаар хур тунадас орохгүй
Салхи:Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр 17-22 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор,Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13-15 хэм, бусад хэсгээр 8-10 хэм, өдөртөө 3-5 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2026 оны 10-р сарын 20-ноос 2026 оны 10-р сарын 24-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 19-20-нд шилжих шөнө Төв, Сэлэнгийн зүүн, Өмнөговь, Хэнтийн зарим сумдаар, 20-ны өдөр Дорнодын зарим сумдаар, 21-ний өдөр Баян-Өлгий, Увс, Ховдын ихэнх сумдаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдаар, 23-нд Сэлэнгэ, Өмнөговийн зарим, Хөвсгөл, Завхан, Төв аймгийн хойд, Дорноговийн өмнөд сумдаар 0.0-4.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 23-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр өдөртөө дулаарна.


















