Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:18-нд баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгаар салхи шуургатай байх тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, даваа гүвээнд, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

10-р сарын 17-ны 20 цагаас 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:17-18-нд шилжих шөнө Хөвсгөл, Архангайн баруун, Ховд, Говь-Алтайн хойд, Баян-Өлгий, Увс, Завхан, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар, 18-ны өдөр Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Архангайн зарим сумдын нутгаар 0.0-4.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, Алтайн салбар болон говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг голын хөндийгөөр 16 хэм хүйтнээс 21 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 11 хэм хүйтнээс 16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор,Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм, Их нууруудын хотгор, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 13 хэм хүйтнээс 15 хэм, бусад хэсгээр 8 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, 0 хэм орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 14 хэм хүйтнээс 16 хэм, өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 19-нөөс 2026 оны 10-р сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

18-19-нд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Хэнтийн хойд, Увс, Ховд, Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 19-нд Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Өмнөговийн баруун, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 20-нд Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар, 21-нд Баян-Өлгий, Увс, Ховдын зарим, Завханы хойд сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-3.0 мм нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 19, 20-нд говь, талын нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20 хэм хүйтнээс 25хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13 хэм хүйтнээс 18 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-3 хэм, бусад нутгаар 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5 хэм хүйтнээс 10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн хойд хэсгээр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.

Хуваалцах