ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм дулаан
Мэдээллийн алба

Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд:12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдахыг анхааруулж байна.
09-р сарын 10-ны 20 цагаас 09-р сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. 11-ний өдөр Дархан, Сэлэнгийн ихэнх, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи:Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 4 градус хүйтнээс 9 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр 3 градус хүйтнээс 2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 7-12 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР:Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 16-18 градус дулаан байна.
2026 оны 09-р сарын 12-ноос 2026 оны 09-р сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
11-нээс 12-нд шилжих шөнө Хэнтий, Дорнодын өмнөд сумд, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар, 12-ны өдөр Дорнодын зарим, Сүхбаатарын зүүн сумдын нутгаар, 13-нд Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, 12-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 1 градус хүйтнээс 6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна. 14-нөөс ихэнх нутгаар дулаарна.


















