Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУлсын хэмжээнд АИ-92 бензиний 10, дизель түлшний 27 хоногийн нөөцтэй байна
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 21-22-нд шилжих шөнө Говь-Алтай, Баянхонгорын хойд, Завханы өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурна.

22-ны өдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн өмнөд хэсэг, Дундговь, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:22-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, томоохон зам даваа гүвээнд халтиргаа гулгаа мөстөлт үүсэж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

10-р сарын 21-ний 20 цагаас 10-р сарын 22-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас:Нийт нутгаар үүлшинэ. 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховдын өмнөд, Увс, Говь-Алтайн зарим, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Завханы ихэнх, Хөвсгөл, Архангайн баруун сумдын нутгаар, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Архангай, Хөвсгөл, Булган, Төв аймгийн зарим, Сэлэнгийн ихэнх сумдын нутгаар 0.0-8.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи:Нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчмоор 13 хэм хүйтнээс 18 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 8 хэм хүйтнээс 13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмээс 1 хэм хйүтэн, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 9 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4 хэм хүйтнээс 1 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 10 хэм хүйтнээс 12 хэм, бусад хэсгээр 5 хэм хүйтнээс 7 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, өдөртөө 3-5 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлэрхэг, ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11 хэм хүйтнээс 13 хэм хүйтэн, өдөртөө 0 хэм орчим байна.

2026 оны 10-р сарын 23-наас 2026 оны 10-р сарын 27-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

22-23-нд шилжих шөнө Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Төв аймгийн хойд, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 23-ны өдөр Өмнөговийн зарим, Дорноговийн өмнөд, Хөвсгөл, Завханы хойд сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, 25-нд Завхан, Хөвсгөл, Говь-Алтайн зарим сумдын нутгаар, 26-нд Төв аймгийн хойд, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй цас орно. 23, 24, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 23 хэм хүйтнээс 28хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 17 хэм хүйтнээс 22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 9 хэм, бусад нутгаар 10 хэм хүйтнээс 15 хэм хүйтэн, өдөртөөДархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 7 хэм хүйтнээс 12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 6 хэм хүйтэн байна.

Хуваалцах