Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТөрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
1/3
Нийгэм

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн. Зураг: МҮОНРТ

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн байна.

10-р сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Дорнодын зүүн сумдын нутгаар 0.0-1.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 8-13 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 1-3 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.

2026 оны 10-р сарын 21-нээс 2026 оны 10-р сарын 25-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баян-Өлийн баруун сумдын нутгаар, 21-ний өдөр Баян-Өлгийн ихэнх, Увс, Ховдын баруун сумдын нутгаар, 22-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн хойд сумдын нутгаар, 23-нд Баян-Өлгий, Сэлэнгийн зарим, Хөвсгөл, Завханы хойд, Өмнөговь, Дорноговийн өмнөд сумдын нутгаар, 24-нд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар 0.0-6.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23, 24-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр 20-25 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн зүүн хагаст, 22-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр өдөртөө дулаарна.

Хуваалцах