Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан хэргийг шалгаж байна
Мэдээллийн алба

Энэ оны 08 дугаар сарын 24-ний өдөр 38 настай, эрэгтэй “Б” тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон шалгагдаж байх үед хамт байсан 35 настай, эмэгтэй “З” цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдсан.
Уг хэргийг үргэлжлүүлэн Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл. "Хууль сахиулагчийг эсэргүүцэх. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байдаг.


















