Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчлийг илрүүлжээ
.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллага 2026 оны есдүгээр сарын 6-ны хоногийн нөхцөл байдлын хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулах үйлдлээс зайлсхийхийг жолооч нарт анхааруулж байна.
Тухайн хоногт цагдаагийн байгууллагад нийт 2010 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 651 нь зөрчлийн, 97 нь гэмт хэргийн шинжтэй байжээ.
Мөн 98 хүнийг эрүүлжүүлж, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 67 дуудлага, мэдээлэл бүртгэсэн байна. Залилах болон хулгайлах гэмт хэрэг тус бүр 11 бүртгэгджээ.



















