Цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг, оношилгоог нарийвчилж байна
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд 2026 оны II ээлжийн цэрэг татлага явагдаж байна. Энэ хүрээнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын хороод болон Зэвсэгт хүчин, Хил хамгаалах байгууллага, Дотоодын цэргийн зарим төв дамжин өнгөрүүлэх байрны үйл ажиллагаатай танилцлаа.

Жил бүр цэргийн насны залуусын 20-30 орчим хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хугацаат цэргийн албанд тэнцэхгүй гэсэн эмнэлгийн дүгнэлт авдаг байна.
Иймд энэ удаагийн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг, оношилгооны чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн байдлыг бодитой, нарийвчлалтай үнэлэх, өвчлөл болон эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэхэд онцгойлон анхаарч байна.


















