МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

ТЦА-наас сэрэмжлүүлж байна

Явган хүний гарц нь явган зорчигчийн аюулгүй зорчих эрхийг хангах зориулалттай бөгөөд жолооч бүр энэ хэсэгт онцгой анхааралтай хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ТЦА-наас сэрэмжлүүлж байна
ТЦА-наас сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Явган хүний гарц нь явган зорчигчийн аюулгүй зорчих эрхийг хангах зориулалттай бөгөөд жолооч бүр энэ хэсэгт онцгой анхааралтай хөдөлгөөнд оролцох үүрэгтэй.

Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 7 зам тээврийн осол бүртгэгдсэн

Жолооч та бүхэн:

• Явган хүний гарц болон уулзварт дөхөхдөө хурдаа урьдчилан сааруулах
• Зам хөндлөн гарч байгаа болон гарч болзошгүй явган зорчигчид зам тавьж өгөх
• Уулзвар, гарцаар нэвтрэхдээ хөдөлгөөний дараалал, тэмдэг тэмдэглэгээг мөрдөх
• Анхаарал сарниулах гар утас ашиглах зэрэг үйлдлээс татгалзах

Замын хөдөлгөөний дүрмийг сахин мөрдөх нь зөвхөн таны үүрэг төдийгүй бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах чухал хариуцлага юм.

Хуваалцах