Түлш, хүнсний барааны импорт өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурчээ
Мэдээллийн алба

Монгол Улс 2026 оны эхний 8 сарын байдлаар нийт 8,373.5 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн импортолсон байна.
Импортын барааны бүтцэд нефтийн бүтээгдэхүүн тэргүүлж, нийт импортын 22.1 хувийг эзэлжээ. Үүнд нефтийн бүтээгдэхүүний импорт 1,846.8 сая ам.доллар, суудлын автомашин 711.9 сая ам.доллар, ачааны автомашин 309.1 сая ам.доллар тус тус байна.
Тайлант хугацаанд автобензин болон дизель түлшний импорт өмнөх оны мөн үеэс өссөн бол суудлын болон ачааны автомашины импорт буурсан үзүүлэлттэй байна.
Харин хүнсний барааны импортын хувьд улаанбуудай, хүнсний ногоо, жимс, самар болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний импорт өмнөх оны мөн үеэс өссөн байна.
Тухайлбал:
Улаанбуудай – 133.0 мянган тонн буюу 13.8 дахин өссөн;
Хүнсний ногоо – 104.6 мянган тонн буюу 10.1 хувиар өссөн;
Элсэн чихэр – 46.9 мянган тонн буюу 17.8 хувиар өссөн;
Жимс, самар – 57.4 мянган тонн буюу 38.2 хувиар өссөн;
Тахиа, гахайн мах, өөх – 35.9 мянган тонн буюу 29.4 хувиар өссөн байна.


















