МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав
Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны ХАСХОМ-ийг хянан шалгав. Зураг: МҮОНРТ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 532 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 311 мэдүүлгийг хянан шийдвэрлэв.

Одоогоор ажиллагаанд 221 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Баян-Өлгий аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба, Говь-Алтай аймгийн Боловсролын газар,  Иргэний нисэхийн үндэсний төв, Багахангайн үйлдвэрлэл, технологийн парк ХК, “Эрдэнэс Баянбогд” ХХК зэрэг байгууллагын холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн этгээдэд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдсон талаар хариу мэдэгдэв.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 108 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 13 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Гомдол, мэдээллийг хянан шалгах явцад Эрүүгийн хуулийн 22.1, 22.13 дугаар зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 2 үйлдлийг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүллээ.

Зөвшөөрөл олгож гэрээ байгуулахдаа хуулийн этгээдэд давуу байдал олгосон зэрэг гомдол, мэдээллийг хянан шалгаж, холбогдох этгээдэд хариуцлага тооцуулахаар албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналтаар 11 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

Хуваалцах