Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Нийгэм

Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлтийн хүрээнд 12 мянган тонн багтаамжтай агуулахуудад нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүллээ

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлтийн хүрээнд 12 мянган тонн багтаамжтай агуулахуудад нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүллээ
Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлтийн хүрээнд 12 мянган тонн багтаамжтай агуулахуудад нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүллээ. Зураг: МҮОНРТ

Намрын ургацаас “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн 7 салбар агуулахад 427 тариаланч иргэн, аж ахуйн нэгжээс нийт 106.0 тонн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайг хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулж нөөц бүрдүүлээд байна.

Төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэлтийн хүрээнд Улаанбаатар хотод 3 аж ахуйн нэгжийн 4,500 тонн, орон нутагт 2 аж ахуйн нэгжийн 7,500 тонн, нийт 12,000 тонн багтаамжтай, стандартын шаардлага хангасан, хөргүүр бүхий автомат системтэй агуулахуудад төмс, хүнсний ногооны нөөц бүрдүүлэх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын төсвийн тодотголоор хүнс, хөдөө аж ахуйн салбарт 120.0 тэрбум төгрөгийг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэхүү хөрөнгө оруулалт нь газар тариалангийн салбарын ургац тариалалтыг нэмэгдүүлж, үйлдвэрлэлийн үр өгөөжийг эрс дээшлүүлэх бодит дэмжлэг болох юм. Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Хуваалцах