МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Төрийн дээд одон медалиар шагнав

Тус зарлигаар Архангай аймагт Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор хоёр, Алтангадас одонгоор 13, Цэргийн гавьяаны одонгоор нэг, Цэргийн хүндэт медалиар хоёр, Хөдөлмөрийн хүндэт медалиар долоон иргэнийг шагнасан байна.

Б.
Б.Мандуул

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төрийн дээд одон медалиар шагнав
Төрийн дээд одон медалиар шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ сарын 16-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хувийн хэвшилд олон жил үр бүтээлтэй ажиллаж, тогтвортой амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн одон медалиар шагнасныг өнөөдөр Архангай аймгийн Ёслол хүндэтгэлийн өргөөнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Хуваалцах