Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлье
НО
Нийслэлийн онцгой байдлын газар
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Хүйтний улиралд гэр, байшингийн яндан хөө тортогт бөглөрөх нь утаа гадагшлах урсгалыг сааруулж, угаарын хий хуримтлагдах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Иймд иргэд та бүхэн
Яндангаа тогтмол шалгаж, хөөлөх
Халаалтын улиралд яндангаа 1–2 удаа хөөлж хэвших
Гэр, байшиндаа тогтмол агаар сэлгэлт хийх
Угаарын хий мэдрэгчийн ажиллагааг шалгаж, хэвийн ажиллаж байгаа эсэхийг баталгаажуулахыг зөвлөж байна.
Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж, гэр бүлээ хамгаалъя!
Хуваалцах


















