Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЦахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлнө
1/3
Улс төр

УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан, мэндчилэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан, мэндчилэв
УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан, мэндчилэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтад оролцохоор ирсэн төлөөлөгчдийн Тэргүүнүүдийг өнөөдөр Төрийн ордонд /2026.10.12 / угтан авч, мэндчилэв.

4.jpg
5.jpg
6.jpg
viber_image_2026-10-12_11-16-16-938.jpg
viber_image_2026-10-12_11-16-17-383.jpg
viber_image_2026-10-12_11-16-18-052.jpg

Чуулга уулзалтад 23 орны парламентын 88 төлөөлөгч оролцож, "Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд бодит нөлөөлөл болгон хөгжүүлэх арга зам, хууль тогтоох үйл явц дахь жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэй улс төрчдийн манлайллыг нэмэгдүүлэх хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан туршлага мэдлэгээ хуваалцаж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцана.

9.jpg
10.jpg
11.jpg
12.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулга уулзалтыг Монгол Улсын Их Хурал, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулж байна.

14.jpg
15.jpg
16.jpg
17.jpg
18.jpg
19.jpg
20.jpg
21.jpg
22.jpg
23.jpg

Чуулга уулзалт нээлтийн арга хэмжээ Төрийн ордны "Их Монгол" танхимд үргэлжилж байнахэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хуваалцах