МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна
Улирлын томуугийн вакцинжуулалт үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

2026-2027 оны томуугийн улиралд хэрэглэх вакциныг Монгол Улсад хүлээн авч, аймаг, нийслэл, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан, зорилтот бүлгийн иргэд дархлаажуулалтад хамрагдаж байна.

Монгол Улсад хэрэглэж буй улирлын томуугийн вакцин нь Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад нийцсэн вакцин юм.

Улирлын томуугийн вакцин нь томуугаар өвчлөх болон өвчин хүндрэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Вакцины хадгалалт, тээвэрлэлт, дархлаажуулалтын үйл ажиллагааг батлагдсан заавар, стандартын шаардлагын дагуу зохион байгуулж байна.

Зорилтот бүлгийн иргэд улирлын томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.

Вакцин хийлгэх цэг, цагийн хуваарийн мэдээллийг харьяа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас аваарай.

Хуваалцах