Улсын нэгдүгээр төв эмнэлэг Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT шинжилгээг Монголд анх удаа эмнэлзүйн практикт нэвтрүүллээ
Мэдээллийн алба

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрслэл оношилгооны төвийн цөмийн онош зүйн тасаг, Зүрхний төв, УГТЭ-ийн зүрхний эмч нар хамтран “Зүрхний эмийн ачаалалтай SPECT/CT” (Adenosine Stress Myocardial Perfusion Imaging – MPI) шинжилгээг эмнэлзүйн практикт нэвтрүүлж, эхний хоёр тохиолдлыг амжилттай гүйцэтгэлээ.
Монгол Улсад дараах шинжилгээний онцлог, ач холбогдол шинэ боломж бүрдлээ.
-Дасгалын ачаалал авах боломжгүй өвчтөнд аденозин эмийн тусламжтайгаар зүрхний булчингийн цусан хангамжийг үнэлнэ.
-Цусан хангамжийн дутагдлын байршил, тархалт, хүндийн зэргийг тодорхойлно.
-Шинжилгээний үр дүнг эмнэлзүйн бусад мэдээлэлтэй уялдуулан эмчилгээний тактик, цаашдын тусламж үйлчилгээний чиглэлийг оновчтой тодорхойлно.



















