Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
1/3
Соёл, спорт

Умард Европийн орнуудад чингис хаан үзэсгэлэнг гаргах үүдийг нээлээ

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Умард Европийн орнуудад чингис хаан үзэсгэлэнг гаргах үүдийг нээлээ
Умард Европийн орнуудад чингис хаан үзэсгэлэнг гаргах үүдийг нээлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд улсад хийж буй төрийн айлчлалын үеэр Чингис хаан Үндэсний музей, Финландын Үндэсний музей хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-ийг Финландын Ерөнхийлөгчийн ордонд зурлаа.

Санамж бичгийг Чингис хаан Үндэсний музейн захирал С.Чулуун, Финландын Үндэсний музейн захирал Елина Анттила нар үзэглэж, музей хооронд боловсон хүчин солилцох, хамтарсан үзэсгэлэн гаргах болон бусад чиглэлээр хамтран ажиллахаар(2026.10.23) тогтлоо.

Энэ үеэр Чингис хаан Үндэсний музейн захирал, Академич С.Чулуун “Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар Европт гаргаж байгаа цуврал Чингис хаан үзэсгэлэнг Умард Европийн эдгээр орнуудад гаргах үүд хаалга нээгдэж байна. Өмнө нь энэ улсад Монголын түүх, соёлын дурсгалтай холбоотой үзэсгэлэн гарч байгаагүй, хамтарсан үзэсгэлэнг ирэх 2029 онд хийхээр төлөвлөж байна.Тус улсад Монголын түүх, соёлтой холбоотой нэлээдгүй дурсгал хадгалагдаж байгаа” гэдгийг хэлж байлаа.

Дашрамд мэдээлэхэд Чингис хаан Үндэсний музейгээс анх удаа өнгөрсөн зургаадугаар сард Евроазийн музейнүүдийн Олон Улсын анхдугаар чуулган зохион байгуулах үеэр Финландын үндэсний музейн захирал урилгаар ирж, илтгэл хэлэлцүүлж байв.

Хуваалцах