Өмнөговь аймагт 1228 хүүхдийн “Би чадна” тайлан тоглолт боллоо
Өмнөговь аймагт “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжсэний илэрхийлэл болсон 1228 хүүхдийн “Би чадна” тайлан тоглолт боллоо.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт “Авьяас” хөтөлбөр амжилттай хэрэгжсэний илэрхийлэл болсон 1228 хүүхдийн “Би чадна” тайлан тоглолт боллоо.
Өмнөговь аймагт "Авьяас" хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, урлаг, спорт оюун сэтгэхүй, технологийн салбарт хүүхдийн танин мэдэхүйг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн 3 жилийн хугацаанд 820 дугуйлан секцийг хичээллүүлж, 20 мянга орчим хүүхдийг хамруулсан юм.

Мөн түүнчлэн хүүхдүүд орон зай, хөдөлгөөнт тэнцвэр, хэл өгүүлэхүй зэрэг мэдрэмжүүдээр юу сурснаа тайлагнаж, үзэсгэлэн гаргасан байна.
Өмнөговийн авьяаслаг хүүхдүүд 2014 онд “Авьяас” хөтөлбөрийн хэрэгжилт түүнээс шалгарсан 300 хүүхдийн “Нар мишээсэн Алтанхан говь мину” тоглолтыг Улаанбаатар хотод Соёлын төв өргөөнөө амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд хамгийн олон хүүхдийг хамруулсан гэж өндөр үнэлгээ авсан бол эдүгээ хоёр жилийн дараа “Бид чадна” нэрийн дор амжилттай зохион байгууллаа.
Түүнчлэн нэгэн дор 1200 гаруй хүүхдийг төв талбайдаа цуглуулж чадсан нь олны анхаарлыг нэлээд татаж байсан юм.










