МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 57.5 хувьтай байна

Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж өнгөрөгч долоодугаар сарын 30-нд Хүрмэн суманд орсон аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдал, Номгон суманд гарсан гал түймэр, аймгийн Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 57.5 хувьтай байна
Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэл 57.5 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн онцгой комисс хуралдаж өнгөрөгч долоодугаар сарын 30-нд Хүрмэн суманд орсон аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдал, Номгон суманд гарсан гал түймэр, аймгийн Дулааны цахилгаан станцын өвөлжилтийн бэлтгэл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл байдал 57.5 хувьтай хангагдаад байна. Цаашид өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангахтай холбоотой зарим албан байгууллагын өрийн асуудал ихтэй байгаа бөгөөд өрийг барагдуулах тал дээр хамтарч ажиллах хэрэгтэйг илэрхийлж байлаа. Өр төлбөрийн асуудал цэгцэрвэл зарим засвар үйлчилгээг хийж өвөлжилтөд бэлтгэхэд саад бэрхшээлгүй болох юм. Мөн бусад асуудлыг холбогдох албаны хүмүүст шилжүүлж шийдвэрлэхээр боллоо.

Хуваалцах