“Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” чуулган боллоо
Өмнөговь аймагт Улсын тэргүүний III бүрэн дунд сургуулийн хамт олны санаачилгаар “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” ном уншигчдын анхдугаар чуулганыг энэ сарын 18-нд зохион байгууллаа.
Мэдээллийн алба

Өмнөговь аймагт Улсын тэргүүний III бүрэн дунд сургуулийн хамт олны санаачилгаар “Өнөөдрийн уншигч маргаашийн манлайлагч” ном уншигчдын анхдугаар чуулганыг энэ сарын 18-нд зохион байгууллаа.
Төлөөлөгч хүүхдүүд чуулганыг “Үе тэнгийн найзуудтайгаа номын солилцоо хийх, уншсан номоо ярилцах, яагаад ном унших хэрэгцээ байдаг талаар үзэл бодлоо хуваалцах олон боломжоор хангагдсан сайхан арга хэмжээ болж байна” гэж дүгнэж байв.

Дашрамд дурдахад, Өмнөговьчууд хөгжлийн хөтөлбөртөө “Дэлхийн боловсролтой Өмнөговьчууд болох”-ыг нэн тэргүүнд тусгаж, энэхүү хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбарт 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, сурах орчин, техник хэрэгслийг сайжруулсан байдаг. Үүний үр дүнд суурь боловсролын хамран сургалтыг 100 хувь, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг 89.7 хувьд хүргэсэн ажээ.










