“Утсаараа яриулаач” хэмээн гар утсыг нь гуйж авч, зугтсан этгээдийг илрүүлжээ
Мэдээллийн алба

“Танихгүй хүн миний гар утсыг аваад явчихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 09 дүгээр сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн "Т"-ийн Samsung маркийн гар утсыг үл таних этгээд “Утсаараа яриулаач” хэмээн гуйж авч, зугтсан байна.
Дархан-Уул аймгийн цагдаагийн газраас тухайн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлэн хохирогчийн гар утсыг буцаан олгож, хохирлыг барагдуулжээ.
Иргэд Та бүхэн ямар ч үед сонор сэрэмжтэй байх, гар утсанд банкны аппликейшн, цахим хаяг зэрэг хувийн мэдээлэл хадгалагддаг тул бусдад дамжуулахгүй байж болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.


















