Өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулан, зөвлөмж хүргэн ажиллаж байна
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Галбадрах болон ажлын хэсэг нийслэлийн Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах ангиудад ажиллаж байна.
Тус газрын хэмжээнд 2026 онд дэвшүүлсэн зорилт, төлөвлөгөөний хэрэгжилт, үйл явц, гүйцэтгэлийг дүгнэн, 2027 онд авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, санал зөвлөмжийг хүргэж, шаардлагатай арга хэмжээг шийдвэрлэн ажиллаж байгаа юм.
Түүнчлэн алба хаагчидтай уулзаж тулгамдаж буй асуудлыг сонсон, анги, байгууллагын албаны бэлтгэл бэлэн байдал, удирдлага зохион байгуулалт, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулах чиглэлээр холбогдох үүрэг чиглэлийг өглөө.





















