МҮОНРТ
Нийгэм, эдийн засаг

Өвөр Монголын эмч нар Өмнөговь аймагт үнэгүй үзлэг, оношилгоо хийж байна

Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр “Соёлын өдөрлөг”-ийг Даланзадгад хотноо зохион байгуулж байна.

А.
А.Үүрийнтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Өвөр Монголын эмч нар Өмнөговь аймагт үнэгүй үзлэг, оношилгоо хийж байна
Өвөр Монголын эмч нар Өмнөговь аймагт үнэгүй үзлэг, оношилгоо хийж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнөөдөр “Соёлын өдөрлөг”-ийг Даланзадгад хотноо зохион байгуулж байна. Соёлын өдөрлөгийн хүрээнд Баяннуур аймгийн мэргэжлийн эмч нар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд дотор эхо, уламжлалт бариа засал, зүрх судас, нүдний чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хийж байгаа аж.

Мөн түүнээс гадна шээсний шинжилгээ хийж иргэдэд эрүүл мэндийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлэх учраас идэвхтэй хамрагдахыг сануулжээ.

Хуваалцах