МҮОНРТ
Гадаад мэдээ

Вашингтон дайсагнасан бодлогоосоо татгалзана гэж Пхеньян найдаж байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд хэн сонгогдох нь БНАСАУ-д хамаагүй гэж тус улсын Хүний эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Ким Ён Хо Нью-Иорк хотноо мэдэгдсэн байна.

Б.
Б.Түвшинжаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Вашингтон дайсагнасан бодлогоосоо татгалзана гэж Пхеньян найдаж байна
Вашингтон дайсагнасан бодлогоосоо татгалзана гэж Пхеньян найдаж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгчийн албанд хэн сонгогдох нь БНАСАУ-д хамаагүй гэж тус улсын Хүний эрхийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Ким Ён Хо Нью-Иорк хотноо мэдэгдсэн байна.

Тэрбээр өчигдөр болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүмүүнлэг, нийгмийн асуудал эрхэлсэн хорооны хуралдаанд оролцсоныхоо дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийнхүү мэдэгджээ.

Гэхдээ тэрбээр АНУ Умардын Солонгосын эсрэг дайсагнасан бодлогоосоо татгалзах улс төрийн хүсэл зоригтой эсэх л гол асуудал гэдгийг онцлон хэлсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа Дональд Трамп сонгуулийн өмнөх компанийнхаа үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын-тэй уулзаж Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох шаардлагатайг батлахаа мэдэгдэж байсан юм.

Харин Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргааны үед Вашингтон стратегийн хувьд Умардад шахалт дарамт үзүүлэх байр суурь баримталж ирснийг ажиглагчид энэ үеэр тэмдэглэж байна. Тодруулбал, Умард Солонгост хүний эрхийг хангахыг шаардан шахалт үзүүлж байсны дээр тус улсын нийгмийн системийг нуран унагахын тулд нэмэлт хориг арга хэмжээ авч, тусгаарлахыг чармайж байсан юм.

Гэвч үүний хариуд Умард Солонгосын эрх баригчид цөмийн болон пуужингийн хүчин чадлаа нэмэгдүүлэх болсон гэдгийг мэргэжилтнүүд төдийгүй сүүлийн үеийн туршилтууд нь ч баталдаг юм. АНУ, БНАСАУ дипломат харилцаагүй орнууд. АНУ-ын Умард Солонгос дахь ашиг сонирхлыг Пхеньян дахь Шведийн Элчин сайдын яамныхан төлөөлөн ажилладаг юм.

Энэ оны долоодугаар сард Пхеньян НҮБ дахь бүрэн эрхэт төлөөлөгчөөрөө дамжуулан АНУ-тай харилцах харилцаанд гарч байгаа асуудлуудаа дайны үеийн хуулийн дагуу шийдэх болно гэж анхааруулсан юм. Цагаан ордныхон Ким Чен Ын болон тус улсын албаны бусад хүмүүсийн эсрэг авсан хоригоо цуцлахаас татгалзсаны хариуд Умардууд ийм шийдвэр гаргаж байсан билээ.

Хуваалцах