Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙТББХ: Ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ
1/3
Гадаад мэдээ

Владимир Путин: Дизель түлш нийлүүлэх хэлэлцээрийн дараа түлшний үнэ дэлхийн зах зээл дээр 5-6 хувь буурсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Владимир Путин: Дизель түлш нийлүүлэх хэлэлцээрийн дараа түлшний үнэ дэлхийн зах зээл дээр 5-6 хувь буурсан
Владимир Путин: Дизель түлш нийлүүлэх хэлэлцээрийн дараа түлшний үнэ дэлхийн зах зээл дээр 5-6 хувь буурсан. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткоффтой Санкт-Петербург хотноо уулзан, хэлэлцээ хийлээ.

Энэ уулзалтын үеэр Владимир Путин "Дизель түлштэй холбоотой шийдвэр гарсны дараа дэлхийн зах зээлийн үнэ 5-6 хувь буурсан" гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Стив Уиткофф дизель түлш нийлүүлэх хэлэлцээр хийсэнд нь Ерөнхийлөгч Доналд Трампын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлжээ.

Энд дуулгахад, ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүд Оросын дизель түлшийг олон улсын болон Америкийн зах зээлд гаргах талаар 10 дугаар сарын 9-нд тохиролцсон юм.

Эхний ээлжинд 300 000 тонн түлш нийлүүлэх бол 11 дүгээр сард 500 000 тонн, үүний дараа 1 сая тонн түлш нийлүүлэхээр хоёр тал тохиролцжээ.

Хуваалцах