МҮОНРТ
ШУУРХАЙУлаанбаатар хот, 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянах тогтолцоо бүрдлээ
Соёл, спорт

“Залуу офицеруудын жил”-ийг угтан ууланд алхалтын арга хэмжээ зохион байгууллаа

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, Богд уулын “Дугуй цагаан” чиглэлд нийт 7 км замд алхалт хийв.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Залуу офицеруудын жил”-ийг угтан ууланд алхалтын арга хэмжээ зохион байгууллаа
“Залуу офицеруудын жил”-ийг угтан ууланд алхалтын арга хэмжээ зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар төрийн болон хууль сахиулах байгууллагууд 2026 оныг “Залуу офицеруудын жил” болгон зарласантай холбогдуулан Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсээс алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дэмжих, багаар ажиллах чадвар, манлайллыг нэмэгдүүлэх зорилгоор “Ууланд явган алхалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээний хүрээнд алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч, Богд уулын “Дугуй цагаан” чиглэлд нийт 7 км замд алхалт хийв.

Мөн уулын оргилд Онцгой байдлын алба хаагч нарт зориулсан өглөөний 10 минутын цогц дасгал хийж, алба хаагчдын эрүүл мэнд, бие бялдрыг дэмжих сайн дурын нэгдсэн аяныг өрнүүллээ.

Түүнчлэн богино хугацаанд шийдвэр гаргах, авхаалж самбаа, багаар ажиллах чадварыг сорих хөгжөөнт болон сэтгэл зүйн тэмцээнүүдийг зохион байгуулж, хамт олны идэвх, оролцоог нэмэгдүүлэв.

бичвэр нарын зураг байж магад
унадаг дугуй ба бичвэр нарын зураг байж магад
Хуваалцах