Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2.3 сая га талбайд хайгуулын 400 орчим тусгай зөвшөөрөл нэмж олгоно

Манай улс нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, жонш зэрэг 10 орчим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлодог.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
2.3 сая га талбайд хайгуулын 400 орчим тусгай зөвшөөрөл нэмж олгоно
2.3 сая га талбайд хайгуулын 400 орчим тусгай зөвшөөрөл нэмж олгоно. Зураг: МҮОНРТ

Манай улс нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт, жонш зэрэг 10 орчим төрлийн уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлодог. Цаашид эрдэс бүтээгдэхүүний олборлолтыг нэмэгдүүлэхийн тулд хайгуулын ажлын төлөвлөгөөг эрчимжүүлэх шаардлага бий болсон байна.

Иймээс энэ жил геологийн суурь судалгааны ажилд улсын төсвөөс 27 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үр дүнд нь геологи хайгуулын ажил сэргэнэ гэсэн хүлээлт байна.

Шинэ журмаар хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар нээлттэй, ил тод явуулах зохицуулалт хийсэн нь энэ салбарт хөрөнгө оруулагчдыг татах нэгэн гарц гэж харж байна.

Энэ жил 350-400 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа нь сүүлийн 7 жилд олгосон зөвшөөрлөөс ч их тоо юм.

Хуваалцах