Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг үргэлжилж байна.

Нийслэлийн хэмжээнд нийт 131,596 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2026 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар төлөвлөсөн хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулаад байна.

Эцэг, эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжлийн төлөө товлосон хугацаанд нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулаарай.

Хуваалцах