80 сая жилийн настай үлэг гүрвэлийн ясыг борлуулах гэж байжээ
Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн албан хаагчид өнгөрсөн долоо хоногт "Үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна" гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгаж, 80 сая жилийн өмнөх үлэ
Мэдээллийн алба

Нийслэлийн цагдаагийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн албан хаагчид өнгөрсөн долоо хоногт "Үлэг гүрвэлийн чулуужсан яс зарна" гэсэн мэдээллийн дагуу хоёр этгээдийг шалгаж, 80 сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ясыг бусдад зарах гэж байсныг тогтоосон. Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэв.
Тодруулбал, Улаанбаатар хотын харьяат Г, Өмнөговь аймгийн харьяат М нар дээрх бусдад худалдаж борлуулах гэж байсан аж. Цагдаагийн байгууллагаас эл ховор олдворыг ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн бөгөөд нарийн шинжилгээ явуулах юм байна.
Үүнтэй холбоотой иргэдэд түүхийн үнэт олдвор, үлэг гүрвэлийн яс зэргийг хууль бусаар бусдад худалдсанаар хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулав.


















