Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна

Энэ үйлдвэр Монгол хувцасыг олноор үйлдвэрлэж, Улаанбаатар, Архангай зэрэг газарт салбар нээн борлуулалтаа хийдэг байсан. Харин хөл хорионоос шалтгаалж бараа бүтээгдэхүүнээ байнга түгээх боломжгүй болсноос гадна иргэдийн худалдан авалт буурч борлуулалт 10 хувьтай болсон байна. Иймээс Архангай, Улаан

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна
Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Хархорин суманд үйл ажиллагаа явуулдаг "Мөнх урлах" оёдлын үйлдвэр 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. 6-8 хүн тогтмол цалинжуулан ажиллуулдаг байсан бол коронавирусний цар тахал гарснаар борлуулалтгүй болж өнөөдөр дөрвөн хүний орон тоотойгоор ажиллаж байна.

Энэ мэтчилэн коронавирусний цар тахлаас шалтгаалж аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, зарим иргэн ажлын байргүй болж байна.

Энэ үйлдвэр Монгол хувцасыг олноор үйлдвэрлэж, Улаанбаатар, Архангай зэрэг газарт салбар нээн борлуулалтаа хийдэг байсан. Харин хөл хорионоос шалтгаалж бараа бүтээгдэхүүнээ байнга түгээх боломжгүй болсноос гадна иргэдийн худалдан авалт буурч борлуулалт 10 хувьтай болсон байна. Иймээс Архангай, Улаанбаатар хот дахь лангуугаа татан буулгажээ.

"Мөнх урлах" үйлдвэрийн Хархорин худалдааны төв дэх лангууны бараа ч мөн борлуулагдахаа больсон байна. Барааны захаар үйлчлүүлэх иргэдийн тоо буурч орлогогүй өнжих өдрүүд олон болжээ.

Хуваалцах