Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажил хаялтад оролцох боломжийг хязгаарлаад буй тогтоолын төслийг хэлэлцлээ

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ батлах тухай Засгийн Газрын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэж буй юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажил хаялтад оролцох боломжийг хязгаарлаад буй тогтоолын төслийг хэлэлцлээ
Ажил хаялтад оролцох боломжийг хязгаарлаад буй тогтоолын төслийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дагаж гарах дүрэм журмын төслүүд хэлэлцэгдэж буй билээ.Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас “Хүн амд үзүүлэх наад захын үйлчилгээний хэмжээ батлах тухай Засгийн Газрын тогтоолын төсөл”-ийг хэлэлцэж буй юм.

Энэхүү тогтоолын хасвралтаар ажил хаялт зохион байгуулахдаа төмөр зам, эрүүл мэнд, эрчим хүч, орон сууц, ус суваг, тээвэр холбооны чиглэлээр ажилладаг төрийн байгууллагуудыг аливаа ажил хаялтад оролцуулах боломжийг хязгаарлах тухай тусгаад байгаа тул МҮЭ-ийн холбооны аймаг, нийслэл, салбарын ҮЭ-ийн холбоодын идэвхтэн сонгуултан, удирдлагууд цахим, танхим хэлбэрээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хэлэлцүүлгээр дээрх тогтоолын төсөлд тусгах ҮЭ-ийн санал байр суурийг нэгтгэж Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд хүргүүлэхээр боллоо гэж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос мэдээллээ.

Хуваалцах