Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэрэгцээнд компьютер нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна

МҮОНРТ-ийн ажлын хэрэгцээнд компьютер нийлүүлэх чиглэлээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд үнийн санал авах сонгон шалгаруулалт зарлаж байгаа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэрэгцээнд компьютер нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна
Ажлын хэрэгцээнд компьютер нийлүүлэх сонгон шалгаруулалтад урьж байна. Зураг: МҮОНРТ

Сонгон шалгаруулалтын нэр: Ажлын хэрэгцээнд компьютер нийлүүлэх
Сонгон шалгаруулалтын дугаар: № 2016/04/С

МҮОНРТ-ийн ажлын хэрэгцээнд компьютер нийлүүлэх чиглэлээр худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, албан байгууллагуудын дунд үнийн санал авах сонгон шалгаруулалт зарлаж байгаа тул эрх бүхий оролцогчдоос иж бүрэн 10 ширхэг компьютер, дагалдах хэрэгслийн хамт нийлүүлэх тухай материалыг ирүүлэхийг урьж байна.

Сонгон шалгаруулалтын материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга

  • Компанийн гэрчилгээ \нотариатаар баталгаажуулсан\

  • Үнийн санал - Бүх зардлаа /үйлдвэрлэх, тээвэрлэх, суурилуулах зардал, татвар хураамж, НӨАТ зэрэг/ оруулж тооцсон байх

  • Нийлүүлэх хугацаа гэрээ хийснээс хойш 14 хоног дотор

  • Баталгаат хугацаа:2 жилээс доошгүй

  • Төлбөрийн нөхцөл- Дансаар болон Байгууллага хоорондын лизенг, мөн бартер /бараа үйлчилгээ солилцооны хэлбэр хосолсон бол давуу тал болно/, төлбөрийн хуваарь / урьдчилгаа болон гүйцэтгэлийн дараа төлөх/

  • Компьютерын үзүүлэлт: /Intel Core i5-6500, 3.2 GHz, RAM16GB, HDD2TB, SSD 256GB, Intel Integrated Graphics, OS Win10, Power supply 650W, keyboard, mouse, speaker/ - 5 ширхэг

  • / Intel Corei7-6700, Intel or Asus with USB3.1, USB3.0, RAM DDR4 16GB, HDD1TB, SSD 1TB, Power supply 650W, Display memory 4GB, DVD-RW, keyboard, mouse, speaker/ - 5 ширхэг

  • Монитор буюу LED дэлгэц 23 инч - 18 ширхэг

Та бүхэн холбогдох материалаа 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

МҮОНРТ-ээс зөвхөн тухайн сонгон шалгаруулалт шалгарсан ААН, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтэс

Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар: МҮОНРТ-ийн Бодлого төлөвлөлт маркетингийн хэлтэс \Б.Ариунболд, утас 328334, 89001331, имэйл: b.ariunbold@mnb.mn, b_ariunbd@yahoo.com\-тэй холбогдоно уу.

Хуваалцах