Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа
Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан Ажлын хэсэг Баян-Өлгий аймагт зургаадугаар сарын 26-28-ны өдрүүдэд ажиллалаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Камелияттай ажил хэргийн уулзалт хийж, орон нутагт хүүхдийн эрхийг хамгаалах талаар хууль тогтоомжийн хэрэгжилт, нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.Цаашид орон нутгийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов.Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах