Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажлын хэсэг газар орны нөхцөл байдалтай танилцаж, судалгаа, тооцоо хийж байна

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоохоор БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран долоодугаар сараас судалгааны ажлыг эхлүүлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ажлын хэсэг газар орны нөхцөл байдалтай танилцаж, судалгаа, тооцоо хийж байна
Ажлын хэсэг газар орны нөхцөл байдалтай танилцаж, судалгаа, тооцоо хийж байна. Зураг: МҮОНРТ

Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоохоор БОАЖЯ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран долоодугаар сараас судалгааны ажлыг эхлүүлсэн.

Үүнтэй холбогдуулан ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэгт ЗХЖШ, ОБЕГ, ШУТИС-ийн холбогдох удирдлага, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид багтаж байгаа юм.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн газар орон дээр нөхцөл байдалтай танилцаж, тооцоо, судалгаа хийж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах