Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан зарим этгээдүүдийг шалгаж байна

Монгол Улсын Засгийн газрын 64-р тогтоол, аймгийн Засаг даргын а/33 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан зарим этгээдүүдийг шалгаж байна
Алба хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан зарим этгээдүүдийг шалгаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газрын 64-р тогтоол, аймгийн Засаг даргын а/33 тоот захирамжийн дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, аймаг, сумдаас гарах, орох иргэд болон автомашины хөдөлгөөнийг 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаах шийдвэр хэрэгжиж байна.

Энэ хугацаанд Хэрлэн голын гүүрний постон дээр үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчдын шаардлагыг согтууруулах ундаа хэргэлсэн үедээ эсэргүүцэж хэл амаар доромжилж үйл ажиллагаанд саад учруулсан эмэгтэй Ц, мөн өнөөдөр 13 цагийн үед согтууруулах ундаа хэргэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Хэрлэн сумын 4 дүгээр багийн нутагт байрлаж байгаа постоор гарах гэж оролдсон Б нарын зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн дагуу Цагдаа, Онцгой байдлын газрын алба хаагчид шалгаж байна.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

Хуваалцах