Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа гүний усны шумбалтын дадлага сургуульд 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна
Алба хаагчид 10 метрийн гүнд шумбалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Хөвсгөл нуурт зохион байгуулж байгаа гүний усны шумбалтын дадлага сургуульд 30 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Дадлага сургуулиар алба хаагч 10 метрийн гүнд шумбалт хийж, даралт тэнцүүлэх, чөлөөт зогсолт, зуултуур солилцох зэрэг дадлагыг хийж, туршлага солилцож байгаа юм.

Монгол, Оросын хамтарсан энэхүү дадлага сургууль энэ сарын 19-нийг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах