Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Альпин үүлдрийн ямаа, Торгууд үүлдрийн хонь үржүүлж байна

Дорноговь аймгийн ХХАА-н мэргэжилтнүүд өөрийн туслах аж ахуйн малын Тулман хөхт 10 ямаанд сүүний чиглэлийн Альпин үүлдрийн ухны гүн хөлдөөсөн үрээр 2014 оны 10 дугаар сард зохиомол хээлтүүлэг хийжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Альпин үүлдрийн ямаа, Торгууд үүлдрийн хонь үржүүлж байна
Альпин үүлдрийн ямаа, Торгууд үүлдрийн хонь үржүүлж байна. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн ХХАА-н мэргэжилтнүүд өөрийн туслах аж ахуйн малын Тулман хөхт 10 ямаанд сүүний чиглэлийн Альпин үүлдрийн ухны гүн хөлдөөсөн үрээр 2014 оны 10 дугаар сард зохиомол хээлтүүлэг хийжээ. Одоогоор гурван ямаанаас эрлийз төл хүлээн авсан байна.



Мөн Төв аймгийн Баянчандмань сумаас 2010 онд орон нутгийн хөрөнгө оруулалтаар Торгууд үүлдрийн нэг хуц авчран ХХАА-н туслах аж ахуйн хонинд зохиомол хээлтүүлэг хийж гарсан нэгдүгээр үеийн төлөөс нь хээлтүүлэгч бэлтгэж үржилд ашиглан хонины махан ашиг шимийг нэмэгдүүлж байна.

Хуваалцах