Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Алтанбулаг", "Замын-Үүд" боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийг тодорхойлох лаборатори барьж байна

Манай улсад гадаадаас оруулж ирж байгаа зарим будаг, барилгын материал нь химийн бодисыг ихээр ялгаруулдаг. Эдгээр бодис нь дотоод орчныг бохирдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Алтанбулаг", "Замын-Үүд" боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийг тодорхойлох лаборатори барьж байна
"Алтанбулаг", "Замын-Үүд" боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийг тодорхойлох лаборатори барьж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад гадаадаас оруулж ирж байгаа зарим будаг, барилгын материал нь химийн бодисыг ихээр ялгаруулдаг. Эдгээр бодис нь дотоод орчныг бохирдуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.

Дотоод орчны агаарын чанарыг сайжруулахын тулд нэн түрүүнд хилээр орж ирж байгаа будгийг стандартын дагуу шинжлэх шаардлагатай. Тиймээс "Алтанбулаг", "Замын-Үүд" боомтод барилгын материалын эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийг тодорхойлох лаборатори барьж байна.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоогийн яриаг сонсгоё.

Mongolian National Radio · Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийг тодорхойлох лаборатори барьж байна

Мөн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах чиглэлээр эмнэлэг болон сургууль, цэцэрлэгийн агаар сэлгэлтийн стандартыг батлахаар ажиллаж байна гэлээ.

Хуваалцах