Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлт боллоо

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлт боллоо
“Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлт боллоо. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Amazing Mongolia” байгалийн гэрэл зургийн хөдөлгөөнт үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр Норпей арт галлерейд зохион байгуулав. Арга хэмжээнд гадаад улсаас Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагын тэргүүн нар зэрэг 60 гаруй зочид оролцов.Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласны хүрээнд Монгол Улсыг гадаадад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор Гадаад харилцааны яам “Amazing Mongolia” төслийг санаачлан байгалийн гэрэл зургийн цомог, мөн хөдөлгөөнт үзэсгэлэн бүтээж, дэлхийн улс орнуудаар аялан тоглуулах бэлтгэл хангаад байна.

Хуваалцах