“Амьдрал бэлэглэе” аянд ШШГБ-ын албан хаагчид нэгдлээ
Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-ны өдөр болно.
Мэдээллийн алба

Хууль зүйн яам болон тус яамны харьяа агентлагуудын нэгдсэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 13-ны өдөр болно. Тус “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг угтаж, “Эрх чөлөөтэй Монгол хүн” 10 хоногийн аяныг харьяа агентлагуудынхаа дунд зарласан. Аяны хүрээнд ШШГЕГ-аас санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, нийтэд тустай үйл бүтээх зорилгоор “Амьдрал бэлэглэе” цус хандивлах аяныг өрнүүлж байна.
Өнөөдөр ШШГЕГ болон Хорих 411, Цагдан хорих 461 дүгээр ангийн нийт 150 гаруй албан хаагч цусаа өгч уг аяныг үргэлжлүүллээ.
Цусны донор гэж бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан сайн дураараа цусаа өгөгчийг хэлдэг. Нэг хүний хандивласан цус гурван хүний амь насыг аврах "шидтэй" аж.


















