Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллана

Шинэ жилийн баярын үер Эрүүл мэндийн яамны харъяа болон дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавихаар Эрүүл мэндийн яамнаас 8 багт хуваагдан баярын амралтын 4 өдөр эмнэлгүүдэд ажиллана.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллана
Амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллана. Зураг: МҮОНРТ

Шинэ жилийн баярын үер Эрүүл мэндийн яамны харъяа болон дүүргийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавихаар Эрүүл мэндийн яамнаас 8 багт хуваагдан баярын амралтын 4 өдөр эмнэлгүүдэд ажиллана. Өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан ТШУХ-ийн дарга Д.Нарантуяа, ЭЗСХ-ийн дарга У.Пүрэвсүрэн нар Улсын 2 дугаар төв эмнэлэг, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт ажилаллаа.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн тасаг 25 ортой одоо хэвтэж байгаа 20 хүүхэдтэй 2 эмч 6 сувилагч ажиллаж байгаа бөгөөд хүүхдийн амьсгалын аппарат, монитор хэрэгтэй. Цаашид байдал хүндэрвэл уламжлалт эмчилгээний тасагт 20-25 ор нэмэх боломжтой аж. Харин Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг 100 ортой. Нэмэлтээр 100 ор дэлгэсэн. Өглөөний 9-11 цагийн хооронд 60 гаруй хүүхэд үзүүлсэнээс 11 хүүхэд хэвтсэн хэвтсэн байна.

Баянзүрх дүүрэг 220 ортойгоос 210 хүүхэд бна. Насанд хүрэгчдынхээ тасгын орыг хүүхдийн тасаг руу шилжүүлсэн. Кордорт, шалан дээр хүүхэд хэвтүүлээгүй, Эмчилгээ үйлчилгээ хэвийн явагдаж байна . Энэ үер эрүүл мэндийн яамнаас чингэлтэй дүүргийн хүүхдийн 3 тасагт хүүхдийн тасагт 3 сувилагч нэмэлтээр мөн дуслын шахуурыг 9 ширхэгийг шийдэж өгөхөөр болсон. Баярын өдрүүдийн эм тарианы нөөц хангалттай, одоогоор дутагдсан эм тариа байхгүй гэдгийг ээлжийн ахлах эмч хэллээ.

Өнөөдрийн байдлаар Чингэлтэй, Баянзүрх дүүргийн хүүхдийн амбулторт ирж үзүүлж буй хүүхдийн тоо өмнөх өдрүүдээс харьцангуй бага байгаа талаар жижүүрийн эмч нар нь хэлж байна.

Хуваалцах