Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байхыг анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ амралтын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн, цасан шуургатай байхыг анхааруулж байна.

Тодруулбал, өнөөдөр зүүн аймгуудын нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;

-Онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,

-Шаардлагатай тохиолдолд замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзахгүй хүнгүй үлдээхгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Хуваалцах