Амьсгалын замын өвчлөлийн 33 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн ч томуугийн вирус нийтийн дунд тархаагүй байна.
Мэдээллийн алба

Амьсгалын замын өвчлөлийн 33 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдсэн ч томуугийн вирус нийтийн дунд тархаагүй байна. Гэхдээ хүйтэрч байгаатай холбоотойгоор өвчлөл нэмэгдэх хандлагатай. Мөн агаарын бохирдол ханиад ихсэхэд нөлөөлдөг учраас иргэд өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй гэж ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд хэллээ.
Mongolian National Radio · Амьсгалын замын өвчлөлийн 33 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна
Түүнчлэн гараа угаах, зай барих, олон хүн бөөгнөрсөн газраар зорчихгүй байх зэрэг нь өвчлөлөөс урьдчилан сэргийлэх энгийн үр дүнтэй арга гэлээ.


















